Бэлчээрийн цогц менежмент (PLUS) төсөл

  • Санхүүжүүлэгч: АДРА Швейцар, Швейцар улсын Цурих, Аргау хот
  • Төсөв: 292, 933 USD
  • Хэрэгжүүлэх хугацаа: 30 сар (2021-2023 он)
  • Хэрэгжүүлэх газар: Завхан аймгийн Идэр сумын бэлчээр ашиглагчдын хэсэг (БАХ)
  • Үр шим хүртэгсэд: Орон нутгийн 100 малчин өрх
Зорилго

Бэлчээрийн цогц менежментийг нэвтрүүлэх замаар Идэр сумын малчдын тогтвортой амьжиргааг дэмжих.

Тогтвортой байдал

Малчдын бүлэгт суурилан Идэр сүүний цехийг байгуулахтай холбоотойгоор суманд Бэлчээрийн Цогц менежментийн төв байгуулах

Гарах үр дүн
  • Бэлчээрийн цогц менежментийн талаар мэдлэгийг малчдад түгээж, хэрэгжүүлсэн байна.
  • Идэр сумд бэлчээрийн цогц менежментийн төв байгуулсан байна.
  • Эмэгтэй малчдыг чадавхжуулах, орон нутгийн сүү/сүүн бүтээгдэхүүний борлуулалт, чанарыг сайжруулах замаар малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлсэн байна.
Гол үйл ажиллагаа
  • “Хэрэгцээнд суурилсан Цогц Менежмент”-ын 5 багц сургалтыг хамтран ажилладаг байгууллагуудын 10 төлөөллийг хамруулан онлайнаар зохион байгуулсан.
  • Бэлчээрийн цогц менежментийн чиглэлээр Сэйвори хүрээлэнгийн Газрын болон мал аж ахуйн цогц менежмент” гарын авлагыг орчуулж гаргасан.
  • Завхан аймгийн Засаг дарга болон АДРА Монгол олон улсын байгууллага нь харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагаа албан ёсоор эхэлсэн.
  • Бэлчээрийн цогц менежментийн багц сургалтыг төслийн зорилтот бүлэг болох 100 малчдад зохион байгуулсан.